Сум

 Махны дундаж үнэ 

2014 оны 7-р сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6840 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7760 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар буюу 10 төгрөг, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буюу 290 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 240 төгрөг, харин хонины цул мах 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Баянзүрх”, “Хархорин” захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2014 оны 7-р сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1100 төгрөг, 2-р зэргийнх 750-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, 1-р зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2014 оны 7-р сарын 5-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс болон хятад бөөрөнхий сонгины үнэ тогтвортой байлаа. Харин монгол байцааны үнэ 9.8 хувиар буюу 130 төгрөг, лууван 14.5 хувиар буюу 355 төгрөг, манжин 28.2 хувиар буюу 700 төгрөгөөр тус тус буурсан байлаа.

 
Хэл:
Статистикийн хэлтэсүүдийн вэб
Ажилтан хайх
Ажилтны дугаар:
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн B.B-E