Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам батлах тухай” 14 дүгээр тогтоолын 2.1, 2.3-т заасны дагуу гүйцэтгэх албан тушаалын 4 буюу 1 ахлах мэргэжилтэн, 3 мэргэжилтний сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зарын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 01/633 дугаар албан бичгээр хуулийн хугацаанд мэдээлсэн.
Дэлхий нийтээр тархаад буй цар тахал /ковид-19/ холбоотойгоор дээрх 4 сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлөөс тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР