СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ, АМАРЖИХ ГАЗРУУДАД ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ.

 Тиймээс дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос дутуугүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. 2008 онд Монгол улсад хийсэн судалгаагаар айл өрхийн дотоод орчинд PM2.5-ийн бохирдол дундажаар 71,3 мкг/м3 байсан нь ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс 3 дахин өндөр байжээ. 2008 оноос хойш нийслэлийн агаарын бохирдол 2-3 дахин нэмэгдсэн боловч ялангуяа цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарын бохирдлыг хэмжиж судалсан талаарх мэдээ баримт хомс байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах 51 цэцэрлэгт 2016 онд 200 агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны агаарын бохирдлыг 3,2 дахин бууруулан стандартын түвшинд хүргэж, 2-5 насны 8600 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн.

Нийслэлийн 2017 оны төсвөөр 22 ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 150, 12 эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний болон хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 200 мөн Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 79 цэцэрлэгт 750 нийт агаар цэвэршүүлэх төхөөрөмж 1100 нийлүүллээ.

           Энэхүү төхөөрөмжийг нийлүүснээр тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99% хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлснээр бага ангийн 11 мянга, 2-5 насны 12 мянган хүүхдийн сурах таатай нөхцөл, 50 мянга гаруй хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эмчилгээний нөхцлийг сайжруулна.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here