Үйлчилгээ

ЗУУХ БОЛОН ТҮЛШНИЙ ХАЯГДАЛ УТААНЫ ХИЙН ХЭМЖИЛТ ХИЙХ

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш болон дэвшилтэд технологиор хийсэн зуух зэрэг бүтээгдэхүүнээс ялгарах утааны хийг хэмжиж Монгол Улсын стандартай харицуулан дүнг боловсруул албан тоотоор хүргүүлдэг. Туршилтанд хамруулах зуух, түлшийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт өгнө.

Дэлгэрэнгүй...

ОРЧНЫ АГААРТ ХЭМЖИЛТ ХИЙХ

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Улаанбаатар хотын агаарын чанарын хэмжилтийг 16 автомат харуулаар хэмждэг бөгөөд Нийслэлийн харьяаны 6, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяанд 10 харуул байдаг. Орчны хэмжилт өдөр бүр хийгдэж байдаг бөгөөд иргэд холбогдох сайтаар мэдээ, мэдээллийг өдөр тутам хүлээн авах боломжтой. Нарийвчилсан мэдээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас төлбөртэй авдаг. Өрөөний агаар сайжруулах бүтээгдэхүүнд хэмжилт хийлгэх хүсэлтийн дагуу аж, ахуйн нэгж байгууллагуудад хэмжилт хийдэг.

Дэлгэрэнгүй...

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАЯГДАЛ УТААНЫ ХИЙН ХЭМЖИЛТ ХИЙХ

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зориулалттай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг хэрэглэж гарах үр дүнг тодорхойлох ажил. Туршилтанд хамруулах бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт өгнө.

Дэлгэрэнгүй...

АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын
Сайдын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн
А-342 дугаар тушаалын хавсралт

Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, 
хураамжийн хэмжээ

Дэлгэрэнгүй...

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here