Ази, Номхон Далайн орнуудын цэвэр агаарын төлөөх хамтын ажиллагааны чуулганд Монголын төлөөлгчид оролцлоо

Л.Нармандах
2018-03-30 11:37:00
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Тайландын Вант Улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Ази, Номхон Далайн орнуудын цэвэр агаарын төлөөх хамтын ажиллагааны чуулган 2018 оны 3 дугаар сарын 19-өөс 24-ний өдрүүдэд боллоо. Чуулганд Ази, Номхон Далайн орнуудын Их хурлын гишүүд, яамдын сайд, дэд сайд, хотуудын дарга, олон улсын байгууллагын төлөөллүүд, шинжлэх ухааны байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллагууд оролцож агаарын бохирдол, түүнийг бууруулах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах арга хэмжээнүүдийн тухай ярилцаж чуулсан өдрүүд байлаа. Чуулган долоон хэсгээс бүрдэж байсан бөгөөд эхний хэсэгт олон улсын түвшинд агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны агаарын бохирдол, уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид панелистээр оролцож авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зарим жишээ, цаашдын төлөвлөгөөгөө ярилцсан байна. Дараагийн хэсэгт улс орнуудыг төлөөлөн ирсэн их хурлын гишүүд, яамдын сайд, дэд сайд нар агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тухай ярилцлаа.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here