ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АЖИЛД 188 АЖ АХУЙН НЭГЖИЙН 345 ХАЛААЛТЫН ЗУУХ ХАМРАГДЛАА

Л.Нармандах
2018-06-13 01:36:37
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, төвийн 6-н дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэд бүтэц тохжилтийн хэлтэс хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Усны тухай”, “Газрын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Эрчим хүчний тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, журам, стандарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, халаалтын зуухны яндангаас ялгарах хаягдал утаанд хийн хэмжилт хийж магадлан итгэмжлэх, стандарт хангахгүй зуухнуудыг шинэчлүүлэх санал, дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлэн ажиллаа.

2017 – 2018 онд 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг ААНБ-ын магадлан итгэмжлэх хяналт шалгалтын дүнгээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 188 аж ахуйн нэгж байгууллагын 345 халаалтын зуух ажиллаж байна.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here