“БИД НЭГ АГААРТАЙ” сэдэвт үзүүлэх сургалт боллоо

Л.Нармандах
2018-06-13 03:00:01
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Монгол Улcын Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/72-А/174 дүгээр хамтарсан тушаал/захирамжаар баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Агаарын тухай, Эрчим хүчний тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандарт, тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өгч, халаалтын зуухны ашиглалт, үйлчилгээний талаар үзүүлэх сургалтыг  Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ану сервис ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар сургуулийн “Ану сервис” ХХК-ийн харьяа халаалтын зуухны байгууламжийг түшиглэн “Бид нэг агаартай” сэдэвт үзүүлэх сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 
Сургалтад халаалтын зуух ашиглагч 41 аж ахуйн нэгж, байгууллагын 69 захирал, ажилтнуудын төлөөлөл оролцсон бөгөөд сургалтыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нээж, “Засгийн газрын 2018 оны тогтоол, шийдвэр, түүнийг хэрэгжилтийг ханган ажиллах”, “Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Бага чадлын зуухны техник ашиглалт”, “Нүүрсний хэрэглээ” зэрэг илтгэлүүдийг холбогдох байгууллагын хэлтсийн дарга, улсын /ахлах/ байцаагчид танилцуулж, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын хандлагын талаар нээлттэй ярилцсан нь ач холбогдолтой байлаа. 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here