САЙРЖУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР, ҮЗҮҮЛЭЛТ - ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Л.Нармандах
2018-06-14 10:10:30
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Азийн хөгжлийн банктай хамтран түлш үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүд болоод эрдэмтэн судлаачдын дунд сайжруулсан түлшний чанарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар түлшний шаталтаас ялгарах агаар бохирдуулагч бодис түүнийг тодорхойлох аргачлал стандартыг боловсруулах нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах улмаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа талаар харилцан зөвлөлдөж, санал нэгдлээ.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here