Налайхад хууль бусаар нүүрс олборлуулахгүй тохиолдолд Налайх болон Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ханган нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх сэдэвт зөвлөлдөх санал асуулга 2018 оны 06 дугаар сарын 16-ны Бямба гаригт боллоо.

n.news
2018-06-25 08:30:34
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Өнөөдрийн санал асуулгын нэгдсэн хуралдаанд УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн дарга М.Мэндбаяр “Уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай дүүргийн иргэдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь”, нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа “Хууль бус олборлолт хийгдсэн талбайг хамгаалалтад авах, нөхөн сэргээх, орон нутагт хүлээлгэн өгөх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх”, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон “Налайхад хууль бусаар нүүрс олборлуулахгүй тохиолдолд Налайх болон Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ханган нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Налайх дүүрэг дэх хууль бус нүүрсний олборлолтыг таслан зогсоож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүний дараа иргэд мэргэжлийн байгууллагын төлөөллүүд 4 сэдвийн хүрээнд 23 салбар хуралдааныг зохион байгуулав.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here