Coal Mongolia 2018 Форум хэлэлцүүлэг

n.news
2018-09-06 03:44:19
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

c1c2c3

Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилго бүхий 8 дахь удаагийн “ Coal Mongolia 2018” форум хэлэлцүүлэг 2018 оны 9 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү  форумд Нийслэлийн Засаг даргын Ногоон Хөгжил, Агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр, Нийслэлийн Агаарын Бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Улаанбаатар хотын агаарын бохирдол” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Тус форумд НЗДТГ, Нийслэлийн Агаарын Бохирдлыг бууруулах газрын  зүгээс “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг форумд оролцогчид танилцуулах, тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх мэдээлэл бүхий үзэсгэлэн гаргаж амжилттай оролцлоо.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here