НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

n.news
2018-07-09 10:53:09
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамж “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах ” зөвлөх үйлчилгээний ажил тусгагдаж Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Засгийн газар, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/14 тогтоолуудтай уялдуулан “Экотайкүүн” ХХК-ны судлаачдын баг “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-г боловсруулсан.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хот төлөвлөлт, байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх,байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, санхүүжилтийг тодорхой болгох,агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх  гэсэн   5 цогц  арга хэмжээ тусгагдсан.

Энэхүү мастер төлөвлөгөө нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here