Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар дүүрэг, хороодын удирлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

n.news
2019-09-06 01:25:59
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан дүүрэг, хороодын удирлагуудад журмын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, хэрхэн тайлагнах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцэгээр сайжруулсан  хатуу түлшний тээвэрлэлтийн явц түүний нөөцлөлт, борлуулалтын зохион байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийн тухай танилцуулга хийв. Мөн нөгөөтэйгүүр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн төвийн 6 дүүрэгт 2019 оны 08 дугаар сард хэрэгжүүлж дуусгах гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааны ажлын явц хангалтгүй байгаа Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн удирдлагуудад яаралтай дуусгах, энэхүү судалгааг хийж буй орон тооны бус ажилтнуудын урамшууллыг цаг тухайд нь олгож ажиллахыг үүрэг болгосон.

Энэхүү хэлэлцүүлгээр “Таван толгой түлш”ХХК-д дараах саналыг дүүрэг, хороодоос гаргасан. Үүнд:

  • Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын цэгүүдийг хороодоос гаргасан хүсэлтээр байгуулах;
  • Борлуултын цэг байгуулах барьцаа мөнгө авахгүй байх;
  • Сайжруулсан хатуу түлш борлуулагчтай хийх гэрээг харьяалалын дагуу дүүрэг тус бүрт зохион байгуулах.

Уулзалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, төвийн 6-н дүүргийн Засаг дарга, засаг даргын орлогч, хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч зэрэг нийт  99 албан хаагч оролцсон.

 

                                                                   ---o0o---

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here