“АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

n.news
2018-08-22 04:55:43
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

1222Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас “Гэр, байшингаа дулаалцгаая”, “Эрүүл мэндийнхээ төлөө агаарын чанарын мэдээг хэрхэн унших вэ?”, “2019 оны 05 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” зэрэг 5 төрлийн 1200 ширхэг боршур танилцуулгыг тараан, иргэдийн дунд санал асуулга явуулан, орчны хэмжилтийн багаж тоног төхөөрөмж танилцуулж Нийслэлээс агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг сурталчлан ажилласан. Мөн “Мөнхийн амар дулаан” ХХК цахилгаан халаагуур, “Мега хитт” ХХК эрчим хүчний хэмнэлттэй технологи, “Эрхэт Эрчим” ХХК халаагуур, “Ханан хишиг” ХХК сайжруулсан түлш, “Кореа кабель” ХХК шалны халаалт, дулаалгын обой, халдаг ханын зураг зэрэг бүтээгдэхүүнүүдээ иргэдэд танилцууллаа.

1_12

3

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here