“Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөн боллоо

n.news
2019-12-16 07:19:04
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай “ 62 дугаар тогтоолын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтын тогтолцооны талаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон хороодтой гэрээ байгуулан ажиллаж буй хяналтын багийн гэрээт ажилтнуудад мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.  Зөвлөгөөний үеэр  “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам” сэдвээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек, “Сайжруулсан түлш нийлүүлэлт, борлуулалтын байдал, сайжруулсан түлшний зөв, аюулгүй хэрэглээ” сэдвээр Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар илтгэл хэлэлцүүлсэн.

Нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүсэд хамаарагдах 95 хорооны орон тооны бус гэрээт ажилтнуудын агаарын бохирдлыг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 380 хүнийг шалгаруулан Манжуур хотод аялах эрхийн бичиг мөн хороо тус бүрээс байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдсэн шилдэг айл өрхийг шалгаруулан мөнгөн шагналаар  шагналаа.

  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here