Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ

n.news
2020-02-14 11:04:36
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар  Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын шийдвэр зэргийг үндэслэн тогтоодог.

“2020-­­2021 онд мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ Багануур, Багахангай, Налайх дүүргийн агаарын бохирдлын түвшин, дүүргийн удирдлагын саналыг үндэслэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал оруулж байна. НИТХ-ын 2019 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүргүүдийн хороод хуваагдаж, шинээр 17 хороо байгуулагдсан тул тус хороодыг бүсэд хуваарилах шаардлага гарсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжаар Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41964 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Эдгээр үндэслэлээр “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг дөрвөн бүсэд хуваах саналыг гаргаж байна” гэж нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцолж хэлсэн.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here