СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АГУУЛАХУУДАД ТҮЛШ НӨӨЦӨЛЖ ЭХЭЛЛЭЭ

n.news
2020-04-29 02:58:33
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр нь 1000 тонны багтаамжтай сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалттай агуулах Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1-ийг барьж ашиглалтад оруулсан билээ.  

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлыг эхлүүлсэн ба Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанчулуутын хогийн цэгийн баруун талын агуулахад 25кг-ын савлагаатай 1094 тонн түлш, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 21-р баазын  агуулахад 653,5 тонн сайжруулсан түлш тус тус нөөцөлж эхлээд байна.

   

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here