ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ЗУУХАНД ХАЯГДАЛ УТААНЫ ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

n.news
2020-04-29 04:20:08
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт, зохион байгуулалтын хэлтсийн хэмжилтийн баг 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр УБЦТС ХК-ийн харьяа ДЦС-2 ТӨХК, Налайхын ДЦС -ын ТӨХК,-ийн зууханд хаягдал утааны хэмжилт хийлээ.

Хэмжилтээр "Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулагч зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга" MNS5919:2008 стандартын хангалтын байдлыг нийт тоосонцор, TSP, хүхрийн давхар исэл SO2, азотын ислүүд NОх, нүүрстөрөгчийн дутуу исэл СО гэсэн үзүүлэлтийг тодорхойллоо.

Хэмжилтийг НАБТГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтэн М.Отгонбаяр, У.Жаргалбаатар, С.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн.

  

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here