”Таван Толгой Түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэр дээр ажиллалаа.

n.news
2020-05-21 11:40:30
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

     Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд  2020-2021 оны халаалтын улиралд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахын судалгааг гаргаж, 100-200 мянган тонн түлшийг 2020 оны 09 дүгээр сарын 5-наас өмнө нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэл хангахаар ажиллаж байгаа билээ.

 

     Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт орон нутгаар 05 дугаарын сарын 20,21,22-ны өдрүүдэд 3 хоног бороо орох төлөвтэйг мэдээлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид, “Таван Толгой Түлш” ХХК-ий ажилчидтай хамтран ”Таван Толгой Түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэр дээр 2020 оны 05 дугаар 20-нд үйлдвэрийн задгай талбайд байгаа 6360 тн түлшийг бороонд норохоос хамгаалан, хадгалалтын горимыг алдагдуулахгүй ус чийг нэвтрэхээс хамгаалсан плёнкоор хучиж ажиллалаа.

     Тус үйлдвэрийн битүү агуулахад 3700 тн, гадна задгай талбайд 6360 тн түлшний нөөцлөлт хийгдсэн байсан бөгөөд “Таван Толгой Түлш” ХХК-ийн төв үйлдвэрийн талбайд нийт 10600 тн сайжруулсан түлш, том, жижиг дундын агуулахуудад 13520,7 тн түлш буюу нийт нийслэлийн хэмжээнд 24120 тн сайжруулсан түлшийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар нөөцлөөд байна.

  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here