“ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурал зохион байгуулагдаж байна.

n.news
2020-06-17 11:39:24
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурал  зохион байгуулагдаж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хими, Химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд гадаадаас АНУ, Хятад, Солонгос, Япон, Канад, Орос зэрэг 16 байгууллагын 30 орчим илтгэгч нар оролцож байна. 

 Тус хурлаар хэлэлцүүлэгдэж байгаа илтгэл хэлэлцүүлэг болон цаашид Агаар орчны бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Цэвэр Агаартай Хот" олон улсын цахим хурлаас гарах зөвлөмжийн төслийг танилцуулж байна. Доорх линкээр орон цахим номыг сонирхон саналаа илгээгээрэй.

https://fliphtml5.com/lluzx/yrlt

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here