Сайжруулсан шахмал түлш нөөцлөх боломжтой агуулахын байр түрээслүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч байна

n.news
2020-07-03 01:12:57
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

      Сайжруулсан шахмал түлш нөөцлөх боломжтой агуулахын байр түрээслүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүлээн авч байна.

 Агуулахад тавигдах шаардлага:

  • Түрээсийн агуулах нь Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай байх;
  • Түрээслүүлэх агуулахын түлш хураах тайлбайн хэмжээ 500 м.кв-аас дээш байх;
  • Түрээсийн харуул хамгаалалт бүрэн шийдэгдсэн байх;
  • Түрээсийн агуулах нь газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээтэй байх;
  • Үл хөдлөхийн болон газрын гэрчилгээ нь тухайн агуулах түрээслүүлэх гэрээнд гарын үсэг зурах этгээдийн өмч байх;
  • Тээвэрлэлт хийхэд орц гарц саадгүй байх;
  • Битүүмжлэл сайн байх /дээвэр, хана, шал, хаалгаар борооны ус нэвтэрдэггүй байх;
  • Агаарын солилцоо хийгдэх боломжтой байх;

 Агуулах түрээслүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалуудыг бүрдүүлнэ

  • Агуулах түрээслүүлэх тухай албан хүсэлт /ААНБ/, өргөдөл /Иргэн/ /агуулахын байршил, тайлбайн хэмжээ, түрээслүүлэх хугацаа, үнийн саналыг тусгасан байх/;
  • Гэрээ байгуулах этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;
  • Агуулахын фото зураг; /гадна, дотор талбай, орц, гарцыг тодорхой харуулсан/

 Хаяг:

Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, 5 давхар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар - 509 тоот                                                                           

Холбоо барих утас: 11-314876  

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here