МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 62 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

n.news
2020-07-03 11:53:12
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

     

      Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/864 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бэлтгэх, үүрэг даалгаврыг өгсөн.

Уг даалгаврын  хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга, холбогдох мэргэжилтэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд хамтран СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан түлш нөөцлөх  агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллаж байна.

Мөн Засгийн газрын  62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон Нийслэлийн алслагдсан  хороодын нэг СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очиж  нөхцөл байдалтай танилцан өгсөн үүрэг даалгаврын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, түлш нөөцлөх агуулахын судалгаа хийх зэрэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүрэг даалгаврын талаар зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа.

  Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаас Нийслэлийн алслагдсан  5 хорооны Засаг дарга нар, дүүргийн мэргэжилтнүүдэд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын өөрчлөлттэй холбоотой тус хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаас бусад иргэн аж ахуйн нэгж байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбоотой сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
  2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарыг нутаг дэвсгэртээ харъяалагдах айл өрх бүртээ угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга, зөв галлагааны заавар зөвлөмжийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болгосон юм.

 

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here