Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, сургалт заавар зөвлөгөө өгч ажиллалаа

n.news
2020-07-08 11:48:22
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

          Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд 2020 оны 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаас бусад иргэн аж ахуйн нэгж байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

          Дээрх шийдвэртэй холбоотой Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын өгсөн үүрэг даалгаврын дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, сургалт, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

          Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Таван Толгой Түлш” ХХК-ийн холбогдох албан хаагчид 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтийг хороодын албан хаагчдад сурталчилж, угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгааг биечлэн үзүүлж, галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа.

          Мөн айл өрхийн зуухны стандартыг хангуулах, угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, галлагааны заавар зөвлөмжийг өрх бүрт хүргэж ажиллах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өрх бүрт суурилуулах ажлыг зохион байгуулах, зэрэг чиглэл зөвлөмжийг өгч ажиллалаа.

Тус сургалт 2020 оны 07 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны албан хаагчдад явагдсан бол 2020 оны 07 сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодын албан хаагчдад сургалт явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.   

  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here