ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12,13,14 ДҮГЭЭР ХОРООДОД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

n.news
2020-07-10 02:20:48
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

       Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд  Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан НАБТГ, НМХГ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, "Таван толгой түлш" ХХК- ны сервис төвийн хамтарсан  ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хорооны нутаг дэвсгэр дэх Биокомбинат, Туул тосгон, Өлзийт хорооллын хэсгийн ахлагч нарт сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Сургалтаар айл өрхийн галын аюулгүй байдал, пийшин, зуух, яндангын битүүмжлэл, бүрэн бүтэн байдал болон стандартыг шалгаж хангуулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагааны заавар, зөвлөмжийг өрх бүрт хүргэж ажиллах зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өглөө.

  

Тус ажлын хэсэг "Таван толгой түлш" ХХК-ийн сервис төвийн инженерүүдтэй хамтран ХУД-ийн 13 дугаар хороо Туул тосгонд иргэн н.Энхсайханы ханан пийшингийн битүүмжийг шалган, пийшинг хөөлж, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх, угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг биетээр өгч ажилласан.

 

 

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал сургалтын явцад НЗД-ын А/346 тоот захирамжийн хүрээнд дүүргүүдийн Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын ажлын явцтай танилцаж,  хэсгийн ахлагч хороодын албан хаагчдад өвөлжилтийн бэлтгэлээ хамтдаа сайн хангаад ирэх хавар амжилттай сайн ажлаа дүгнүүлэхийг уриалж, ажлын амжилт хүслээ.

  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here