“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЛ, НӨӨЦЛӨЛТИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

n.news
2020-08-31 09:57:47
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

     Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал, Нийслэлийн засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид хуваарь гарган өдөр бүр "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн нөхцөл байдал, түлш үйлдвэрлэл, түлшний нөөцлөлт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

 Өнөөдөр /2020.07.20/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцан  ажиллаж байна.

 "Таван толгой түлш" ХХК-ийн төв үйлдвэр 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 7 шугам ажиллаж, өдөрт 1500 тн түлш үйлдвэрлэж, талбайд 350 тн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бөгөөд агуулахуудруу тээвэрлэлт хэвийн хийгдэж байна.

 “ДЦС-2” ТӨХК-д байрлах IV дүгээр үйлдвэр 7 дугаар сарын 16-аас ажиллаж эхэлсэн бөгөөд нэг шугамаар өдөрт дунджаар 64,2 тн түлш үйлдвэрлэж, үйлдвэрийн талбайд нийт 300 гаруй тн сайжруулсан түлшний нөөцтэй байна. Өнөөдөр 13:30 цагийн байдлаар IV дүгээр үйлдвэр 3 циклээр 39 тн түлш үйлдвэрлэсэн байна.

 

"Таван толгой түлш" ХХК-ийн IV дүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэг: IV-Үйлдвэр 2 шугамтай, шугамуудад засвар шинэчлэлийн ажил хийгдсэн, 07 дугаар сарын 16-ны өдрөөс үйлдвэр ажиллаж эхэлсэн бөгөөд нэг шугамаар 3 ээлжээр ажиллаж байна.  Нэг шугамаар өдөрт 100 гаруй тн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүний гарц сайн, хаягдал хорогдол байхгүй, цаашид бид өдөрт 300 тн түлш үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна гэж танилцууллаа.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here