НҮБ-аас санаачилсан “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” олон улсын өдрийг зохион байгуулна

n.news
2020-09-04 02:19:25
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилсан“Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон Улсын өдрийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр:

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах эко бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, танилцуулга мэдээллээр хангах;
  • Байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих ногоон зээлийн үйлчилгээг иргэдэд хүргэх; / “Хаан”, “Хас”, “Төрийн” банк/
  • Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг сурталчлах;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш болон байгаль орчинд ээлтэй дулааны эх үүсвэрээр хангахад мэдээлэл сурталчилгаа хүргэх ажлыг зохион байгуулах;
  • Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, зуух, яндан ханан пийшингийн худаг, хоолойг хөөлөх тухай зөвлөмж заавар, гарын авлага тараах, MNS5216:2016 стандартын шаардлага хангасан зуух хэрэглэхийг сурталчлах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

“Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр”  өдөрлөг нь 09 дүгээр сарын 07-оос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилж, иргэдэд дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур гэх мэт эрчим хүчний хэмнэлттэй өртөг багатай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг ААНэгжүүд мэдээлэл өгч, ногоон зээлийн үйчилгээний талаарх мэдээлэл хүргэх ажлыг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран зохион байгууулах тул иргэд та бүхэн өдөрлөгийг зорин ирж өөрт хэрэгтэй мэдээллийг авна уу.

Өдөрлөг зохион байгуулагдах байршил:

  1. Баянзүрх дүүрэг: Дүнжингарав худалдааны төв, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв, ”Дүнжингарав салбар”
  2. Хан-Уул дүүрэг: Мишээл худалдааны төв, НҮНТ салбар
  3. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг: СБД 14 дүгээр хороо 6 буудал, “ОРГИЛ” худалдааны төв дэх НҮНТсалбар
  4. Баянгол дүүрэг: Баянгол дүүргийн иргэний танхим
  5. Сонгинохайрхан дүүрэг: НҮНТ Баянхошуу салбар

 

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here