“ЦЭВЭР АГААР-ЦЭЛМЭГ ТЭНГЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

n.news
2020-09-08 03:11:52
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

      Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг   олон Улсын өдөрлөгийг өчигдөр / 2020,09,07/ Нийслэлийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг “Тасума” ХХК, “Юнигаз” ХХК, “Монгол базальт” ХХК зэрэг 40 орчим аж ахуй нэгж байгууллагууд оролцож иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж мэдээлэл өглөө. Мөн “Хаан”, “Хас”, “Төрийн” банкнууд 3-9 хувийн хүүтэй ногоон зээлийн үйчилгээний талаарх мэдээллийг хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариулан, шаардлагатай зээлийн асуудлыг шийдвэрлэж оролцлоо. Энэхүү өдөрлөгийн зорилго нь өвөлжилтийн бэлтгэл хангах аяны хүрээнд иргэдийг дараах мэдээллүүдээр хангахад оршиж байгаа юм.

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах эко бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, танилцуулга мэдээллээр хангах;
  • Байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих ногоон зээлийн үйлчилгээг иргэдэд хүргэх; / “Хаан”, “Хас”, “Төрийн” банк/
  • Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг сурталчлах;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш болон байгаль орчинд ээлтэй дулааны эх үүсвэрээр хангахад мэдээлэл сурталчилгаа хүргэх ажлыг зохион байгуулах;
  • Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, зуух, яндан ханан пийшингийн худаг, хоолойг хөөлөх тухай зөвлөмж заавар, гарын авлага тараах, MNS5216:2016 стандартын шаардлага хангасан зуух хэрэглэхийг сурталчлах

  

      Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээв.

 “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөг нь 09 дүгээр сарын 07-оос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл дараах байршлуудад үргэлжилж дээр дурдсан үйл ажиллагаануудын талаар иргэдэд мэдээлэл заавар зөвлөгөө өгнө.

Өдөрлөг зохион байгуулагдах байршил:

  1. Баянзүрх дүүрэг: Дүнжингарав худалдааны төв, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв, ”Дүнжингарав салбар”
  2. Хан-Уул дүүрэг: Мишээл худалдааны төв, НҮНТ салбар
  3. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг: СБД 14 дүгээр хороо 6 буудал, “ОРГИЛ” худалдааны төв дэх НҮНТсалбар
  4. Баянгол дүүрэг: Баянгол дүүргийн иргэний танхим
  5. Сонгинохайрхан дүүрэг: НҮНТ Баянхошуу салбар  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here