“ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАЯ- ЗӨВ ХИЙЕ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

n.news
2020-10-08 11:31:30
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

      Нийслэлийн  Засаг  даргын Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо,   нийслэлийн  Агаарын  бохирдолтой  газар  хамтран  “Зөвлөмжийг дагая-Зөв хийе” зөвлөгөөнийг  өнөөдөр/2020,09,29/  зохион  байгууллаа.  Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал  жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр,нийслэлийн Агаар, орчны  бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтнүүд,  гэр хорооллын  99 хорооны 4227 хяналтын гэрээт   ажилтнууд  оролцлоо.

       Уг зөвлөгөөнийг Монгол  улсын Засгийн  газрын  2018 оны  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар  тогтоол, нийслэлийн Засаг даргын  “Өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга  хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, угаарын хийн  хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх  талаар  дүүргүүдийн  Засаг  даргын Тамгын  газар болон  хороодтой  гэрээ  байгуулан ажиллаж  байгаа  хяналтын  багийн  гэрээт  ажилтнуудад мэдээлэл өгөх,  тэдний  оролцоог  нэмэгдүүлэх  зорилгоор зохион  байгуулсан юм.

    

     Зөвлөгөөний  үеэр “Агаарын  бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй  үйл ажиллагаа” сэдвээр нийслэлийн  Агаар  орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнжхаргал,  “Агаарын чанарыг  сайжруулах  бүс, түүнд  мөрдөх журам” сэдвээр  нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон, Агаарын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хянал  тавих сэдвэрэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлстийн дарга Н.Шинэ-оргил, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх, зуухны стандартыг хангах талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах дэслэгч н.Алтанзагас  нар илтгэл тавьж заавар зөвлөмж  өглөө.

   

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here