Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороодод сургалт зохион байгуулав.

n.news
2020-10-14 05:33:47
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар
       Нийслэлийн Засаг даргын "Өвөлжилтийн бэлтгэл хангаж, хяналт  тавих тухай" А/1036 дугаар захирамжийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, "Таван Толгой Түлш" ХХК-ийн хэрэглэгчид үйлчлэх албатай хамтран БГДүүргийн 22, 23 дугаар хорооны орон тооны бус байцаагч, орон тооны бус сайн дурын ажилтан, "Таван Толгой Түлш" ХХК-ийн хяналтын ажилтнуудад угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ажиллах заавар, зөв галлагааны зөвлөмж өгөх сургалт /2020,10,04/ зохион байгуулж ажиллалаа.
 
     Нийслэлийн Засаг Даргын орлогч, Агаар Орчны Бохирдлын Асуудал Хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: 200 өрх тутам нэг орон тооны бус ажилтан, нэг хяналтын ажилтан ажиллаж, угаарын хийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж АЙЛ бүрээр орж заавар зөвлөмж өгч, зуух пийшингийн битүүмж, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянаж, шалган хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. 
 
   Тус сургалт нийслэлийн 6 дүүргийн 99 хорооны орон тооны бус ажилтнууд, "ТТТ" ХХК-ийн хяналтын ажилтнуудыг хамарч зохион байгуулагдах юм.
  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here