Эзэнгүй айл үнс, нурмаа ил асгаснаас гал гарч байсныг унтраалаа  

n.news
2020-10-14 06:32:57
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны айл өрхүүдэд зөвлөгөө өгч хяналт тавин ажиллаж байх үеэр /2020,10,08/ эзэнгүй айл үнс нурмаа ил асгаснаас хашааны дагуу гал гарч байсныг унтраалаа.  
  
      Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/1129 дүгээр захирамжаар нэг сар сунгасан юм.
 
      Тус захирамжийн хэрэгжилтийг  хангах зорилгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны гэр хорооллын айл өрхийн зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг шалгаж сайжруулсан түлшний зөв галлагаа, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч, хяналт тавин ажиллаж байна.
                             
 
#Гал_түймрийн_аюулаас_урьдчилан_сэргийлж_халуун_үнс_нурмаа_ил_задгай_асгахгүй_байхыг_ИРГЭДДЭЭ_уриалж байна.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here