“БИД НЭГ АГААРТАЙ” БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭД ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ИРГЭДЭЭС АВСАН САНАЛ АСУУЛГЫН ДҮН

Л.Нармандах
2018-10-24 05:05:43
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай бүтээгдэхүүний хэрэглээ, ногоон худалдан авалтыг дэмжин иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бид нэг агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэд техник, технологийн үзэсгэлэнг 2018 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж, үзэсгэлэнгийн үеэр 100 иргэдээс урьдчилан боловсруулсан судалгаа авсан.

Судалгааны зорилго нь Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх иргэд олон нийтийн хандлагыг тодорхойлоход оршино.

График 1.

Агаарын чанарын мэдээллийг санал асуулгад оролцсон иргэдийн 70% нь олон нийтийн телевизээр авдаг гэж хариулсан байна.

График 2.

Агаарын бохирдлын гол эх үүсвэрийн талаар авсан мэдээлэлд нийт санал асуулгад оролцсон иргэд гэрийн зуух-36%, автотээврийн хэрэгсэл-25%, хог шатаадаг айл өрх-18%, хөрснөөс дэгдэх тоос, шороо-18%, усан халаалтын зуух-4% гэж тус тус хариулсан байна.

График 3.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглох арга хэжээг дэмжиж байна уу ? гэсэн асуулгад оролцсон иргэдийн 90% нь тийм гэж хариулжээ.

График 4

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын газрыг орон сууцны урьдчилгаа болгох, цахилгааны шөнийн тарифыг тэглэх, түүхий нүүрсний хэрэглээг хорих зэрэг арга хэмжээ тус бүрд нийт судалгаанд оролцсон иргэдийн 26-28% нь үр дүнтэй гэж үзсэн байна.

График 5.

"БИД НЭГ АГААРТАЙ АЯН" таны хүлээлтэд нийцэж байна уу? гэсэн асуулгад иргэдийн 93% нь тийм гэж хариулсан байна.

График 6.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагааны тухайд судалгаанд оролцсон иргэдийн 24% нь сайн, 42% нь дунд, 34% нь муу гэж хариулсан байна.

Дүгнэлт

Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон худалдан авалтыг дэмжин иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог хангасан “Бид нэг агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэд техник, технологийн үзэсгэлэнгийн үеэр урьдчилан боловсруулсан асуулгын дагуу нийт 100 иргэнээс санал авч дараах үндсэн дүгнэлтийг гаргалаа.
- Нийслэлийн агаарын чанарын өдөр тутмын мэдээллийг иргэдийн 70 хувь олон нийтийн телевизээр авдаг гэж хариулжээ. Иймд цаашид мэдээллийг илүү хүртээмжтэй болгох үүднээс цахим сүлжээгээр хэрхэн мэдээлэл авах бололцоотойг олон нийтэд телевизээр сурталчлах нь зүйтэй гэж үзлээ.
- Агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн талаар иргэд түүхий нүүрсний хэрэглээ болохыг онцолж түүнийг хязгаарлахыг судалгаанд оролцсон иргэдийн 90 хувь дэмжихийн зэрэгцээгээр агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарцаар нь гэр хорооллын газрыг орон сууц худалдан авахад урьдчилгаа болгох төслийг нэрлэсэн байна.
- Агаарын бохрдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд "БИД НЭГ АГААРТАЙ АЯН" чухал болохыг судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь дэмжисэн байгаа нь харуулж байна. Иймд цаашид илүү хүртээмжтэй болгоход иргэдийн зүгээс байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүд (сэргээгдэх эрчим хүч, хийн түлш) болон хөрсний бохирдлыг бууруулах шийдлүүдийг оролцуулах шаардлагатай гэсэн саналуудыг өгсөн байна.
- Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагааг санал асуулганд оролцсон иргэдийн 42 хувь нь дунд зэрэг ажиллаж байна гэж дүгнэжээ.

-oOo-

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here