ЭКО КОНСТРАКШН ХХК-ИЙН БАРИЛГЫН ХАШААНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ОБЪЕКТЫН ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ЗОГСООЛОО

n.news
2018-11-15 01:32:09
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их Монгол Улсын гудамж,  “Deluxe Marshall Village”, 104-р байранд байрлах  “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын чанх урд барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын  зуух 1,  энгийн жижиг зуух 7 ашиглан галлаж байна гэж Нийслэлийн шуурхай албаны 310005 дугаарын утсаар “Орон сууцны хороолол дунд уурын зуух ажиллуулж утаа гаргаж байна шалгаж өгнө үү” гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллав. Шалгалтаар энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчиж байна. Иймд Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

           
 

Ажилчдын түр сууц

 
 

Ажилчдын түр сууц

 
 

Харуулын байр

 

 

 

           
 

Агуулах, цайны газар

 
 

Агуулах, цайны газрын халаалтын зуух

 
 

Халаалтын зуухыг лацдаж үйл ажиллагааг зогсоов

 
 

 

 

 

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here