"АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН" үзэсгэлэн нээгдлээ

n.news
2017-12-26 12:53:34
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар хамтран зохион байгуулж буй "АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН" үзэсгэлэнг өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн үеэр 51 Аж ахуй нэгж байгууллага амны хаалтаас авхуулаад төрөл бүрийн цахилгаан, хийн, усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах агаарын бохирдлыг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано барилгын материалуудыг танилцуулж байна.


Үзэсгэлэнд Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн удирдлагууд үзэж сонирхон сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цахилгаан шөнийн хэрэглээг тэглэж буйтай холбогдуулан цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлнэ гэдгээ хэллээ.

Үзэсгэлэнд оролцсон байгууллагын жагсаалтыг эндээс татаж үзнэ үү.

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here