Авто тээврийн бохирдол

Л.Нармандах
2011-06-30 01:34:57
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

 

-Манайхан биодизель түл шийг хэрэглэснээр ямар ач тустай вэ?

-Дизель түлш нь дизель хөдөл гүүртэй авто тээврийн хэрэгс лийн улмаас үүсдэг агаарын бо хирд лыг 50-80 хувиар бууруулдаг. Тухайл бал, авто тээврийн хэрэгс­лэлээс ялгарч буй утаанд агуулаг дах хатуу бодисыг (хөө, хар утааг) 50 хувь, авто машинаас ялгарах нүүрс төрөгчийн дутуу ислийн хаягдлыг 48 хувь, хүхэрлэг хий, азотын давхар ислийн ялгаралтыг 12-20 хувиар бууруулах юм. Биодизель түлш нь цетаны хэмжээ өндөр, хүчилтөрөгчөөр баялаг. Тиймээс ердийн дизель түлшний шаталтыг сайжруулж, түлшнээс ялгарах хорт хавдар үүсгэгч үнэрт нүүрст устөрөгчийн нэгдлийн ялга ралтыг 75-85 хувь, бензоант раци ны ялгаралтыг 50 хувь, мэдрэлийн системийг хүчтэй цочроогч хар тугалгын ялгаралтыг 20 хувь буу руулах давуу талтай. Ингэснээр сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн хорт хавдар, нярайн төрөлхийн гажиг, амьсгал, мэдрэлийн өвчлө лөөс урьдчилан сэргийлэх, нийг мийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн био дизель түлш нь экологийн цэвэр бүтээгдэхүүний хувьд хүлэмжийн хийг бохирдуулагч нүүрстөрөгчийн давхар исэл, метан, нитратийн дутуу ислийн ялгаралтыг 45-65 хувиар багасгаад зогсохгүй, дэл хийн дулаарлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Шинэ түлшээ хэзээнээс зах зээлд нэвтрүүлж, худалдаалах вэ?

-Одоогоор бид нийтийн тээв рийн автобуснуудыг ирэх аравду гаар сарын 1-нээс биодизелиэр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ шатахуун түгээх станцуудаар биш. Эхний ээлжинд 10-15 хувийг хангах юм. Дараа нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх байх. Ерөнхийдөө туршаад эхэлсэн. Зөвхөн хорт утаа нь багасч байна уу, үгүй юу  гэдгийг судлахаас гадна машин техникт ямар нөлөө үзүүлж байгааг судлахад тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг.

-Био дизель үнэ өртгийн хувьд ямар байх вэ?

-Одоо Монголын зах зээлд нэг литр дизель түлш 1280 төгрөгийн үнэтэй байгаа. Харин биодизель түлшээ нэг литрийг нь 800 төгрө гөөр худалдаална.

-Ингэхэд танайх био түлшний үйлдвэрлэлийн  түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Ресторан, хоолны газар, хүнс ний томоохон үйлдвэрүүдээс ав даг. Тэдгээрээс гарч байгаа хаягд лаар био дизелийг гарган авч байгаа. Техноло гийн хувьд уламж лалт Баруун Европт хэрэглэдэг аргаас гадна манайх эх орныхоо нөхцөлд тохируулаад метиноль буюу метилийн спирт хэрэг лэдэг. Үүнийг манайхан гаднаас оруулж ирдэг. Тэр нь үнэтэй, дээр нь хортой. Тиймээс бид өөрсдийн эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн болох этилийн спирт буюу этано лиор ургамлын тусдаа боловсруу лах арга, шинэ технологийг нэвт рүүлж эхлээд байна. Тэгэхээр бидний нэвтрүүлээд байгаа шинэ технологи метинолыг бодвол хэцүү технологи шаарддаг. Манай ком­пани биодизель гарган авах түүхий эдээ нэр бүхий томоохон хоолны газар, нарийн боовны үйлдвэр, ресторанаас долоо хоногт 600-700 литр , сард 3-4 тн тос авахаар гэрээ хийсэн.

 -Тэгэхээр 3-4 тонн тосноос хэдий хэмжээний био түлш гар ган авдаг вэ?

-Мэдээж ресторануудад хэрэг лэсэн тос бохирдол ихтэй байдаг. Гэхдээ эцсийг нь тултал түлж, био дизелийг гарган авдаг юм л даа. Нийт тосны 20 орчим хувь нь хаягдал, үлдсэн 80 хувь нь био түлш болдог гэж ойлгож болно.

-Түүхий эдээ болгож хэрэг лэдэг хуучин тосыг зоогийн газар, үйлдвэрээс ямар үнээр худалдан авдаг вэ?

-Түүхий эдийнхээ литр тутмыг 150-200 төгрөгөөр авдаг. Түүхий эд гээд байгаа рестораны хаягдлууд уг нь тэр чигээрээ яваад цэвэр лэх байгууламжийн ажлыг хүнд рүүлдэг байсан шүү дээ. Өвөлдөө царцана. Тэгэхээр бид тэр хаягд лаар шинэ бүтээгдэхүүн гаргаж авч байгаа гэсэн үг шүү дээ. Хэрэв үйлдвэрлэл маань өргөжвөл, цаа шид тосны ургамлаа тариалаад, өөрсдөө түүхий эдээ бэлтгэхээр зорилт тавиад байгаа.

-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Ямар учраас та биотүлшний үйлдвэрлэлийн салбарт хүч сорих болов оо?

-Тийм ээ. Би эмч хүн. Сонирх лоороо энэ салбарт татагдсан. Ухаандаа агаарын бохирдлыг бууруулж, хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хэрэг. Би  химич, хүнсний технологич, инже нер, техникийн ажилтнуудаас баг бүрдүүлж, хамтарч ажиллаж бай гаа. Аль болохоор зардал бага тайгаар ажиллая гэсэн үндсэн дээр бүх тоног төхөөрөмжөө өөрсдөө зо хион бүтээсэн.

Би гадаадад арваад жил бай сан хүн л дээ. Энэ хугацаанд  хэзээ нэгэн цагт нутагтаа буцахдаа, эх орондоо хэрэгтэй зүйл нэвтрүүлье гэж байнга эрэлхийлсэн. Сүүлийн 3-4 жил биодизель Америкт нэвтэрч, тэнд өргөн хэрэглэж байгааг хараад өөрийнхөө зардлаар энэ чиглэлээр суралцсан. Бас үйлдвэр дээр нь ажиллаад, дадлагажсан. Монголд ирээд нэг жил өнгөрлөө. Ирсэн даруйдаа ажлаа эхлүүлсэн.  Үйлдвэр байгуулаад өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхэлж үйлдвэрлэл явуулсан юм. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн техно логио хэвийн болгох, ажилчдаа сургаж, дадлагажуулах ажлуудаа амжуулсан юм.

-Автомашинаас гардаг утаа нүүрснийхээс хэд дахин илүү хортой гэж ярьдаг. Танай био дизель түлш цаашид нийслэл дэх автомашины хорт утаатай тэмцэхэд бүрэн хүрэлцэх үү?

-Гэр хорооллын айлуудын нүүрс ний утаа өвлийн 2-3 сар өнгөрч, дулаарахаар багасдаг. Харин автомашинаас гарч байгаа утаа жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Автомашинаас гарч байгаа утаа ердийн нүүрснээс гардаг утаанаас 3-4 дахин илүү хортой нь үнэн. Тиймээс автома шинаас гардаг утааг бууруулах гол ажлын нэг нь био дизель  түлш юм. Био дизель түлшийг дизель хөдөл гүүрээр ажилладаг бүхий л төр лийн автомашин, нийтийн тээв рийн автобус, микро автобуснууд, жийп, портерт ашиглах боломжтой. Манай орны нөхцөлд нийт явж байгаа автомашины бараг 80 гаруй хувь нь арваас дээш жил болсон,  элэгдэл ихтэй. Мөн гад наас оруулж ирдэг дизель түлшийг ихэнхдээ ОХУ-аас авдаг. Энэ түлш нь хүх рийн агууламж өндөртэй. Олон улсын болон Европын  стан дар тын шаардлагыг хангадаггүй. Тийм учраас дизель түлшний чана рыг сайжруулах, нэмэгдэл түлш хэрэг лэх зайлшгүй шаардлагатай бай гаа юм. Тодруулбал, автомаши наас гардаг утааг бууруулах гол арга бол бензинээр ажилладаг автомашинд биоэтанолийг нэвт­рүү лэх, дизель хөдөлгүүрээр явдаг автомашинд биодизелийг нэмэх шаардлагатай. Ингэхдээ шата хуунд үйлдвэрлэлийн аргаар нэ мэгдэх юм.  Тэрнээс гадуур жижиг­лэнгээр худалдаалахгүй. Одоо Улаанбаатарт 600 гаруй нийтийн тээврийн автобус өдөр тутам үйл чилгээнд явдаг. Тэр ч утгаараа автобус хотын төвд  хамгийн их агаарын бохирдлыг үүсгэдэг. Манай компани одоогоор хоногтоо 1-2 тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин цаашид жилд 440-660 тонн ургамлын тос боловсруулж, 5500-8250 тонн биодизель түлш үйлдвэрлэж, жилд 352.0 сая төгрөгийн импортын дизель түлшийг хэмнэх боломжийг хангаж ажиллах болно. Нэг талаар агаарын бохирдлыг, нөгөө утгаа раа дэлхийн дулаарлаас урьдчи лан сэргийлэх, саармагжуулахад чухал үүргийг  гүйцэтгэж буй юм.

-Ийм үйлдвэр байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардах юм?

-Үйлдвэр маань 150-200 сая төгрөгийн өртгөөр боссон. Хэм жээнийхээ хувьд жижигхэн үйлдвэр байгаа юм. Манай биодизелийн түлшний үйлдвэрлэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын чанарын албанаас дэмжиж байгаа.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here