-Зуухны бүртгэл хяналтын тогтолцоог нэвтрүүлж эхлэх

Л.Нармандах
2011-09-22 12:57:51
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Засаг даргын 2011.08.02-ны 585 дугаар захирамжаар зуухны бүртгэл хяналтын тогтолцоог энэ өвлөөс эхлүүлэхээр шийдвэр гарсан. Өнөөдөр усан халаалтын зуухны үйл ажиллагаа эрхлэгч нарыг цуглуулж шинээр нэвтрүүлэх зуухны бүртгэл, хяналтын тогтолцоог танилцуулах ажил хэргийн хуралдааныг зохион байгуулж байна. Бохирдлыг бууруулахад та бүхэн тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 ЗУУХНЫ ТОГТОЛЦООНЫ ТОВЧ ОЙЛГОЛТ

Энэ жилийн өвлөөс эхлэн зуух ашиглалтын зөвшөөрлийг жил бүр авахын тулд дараах үндсэн шаардлагийг хангасан байх ёстой.
А. Зуухны бүртгэлийн хуудас бөглөх.
В. Зуухны ажиллагааг хариуцагч нь мэргэшүүлэх давтан сургалтанд хамрагдсан байх.
С.Төр захиргааны байгууллагаас явуулж байгаа утааны хийн хэмжилтүүдийг хийлгэдэг байх. 2012 оны төлөвлөж байгаагаар дараахь 2 нөхцөлийг нэмж хангасан байх шаардлагатай.
Д.Утааны хийн хэмжилтийг өөрсдөө хийлгэж тайлан гаргаж өгдөг байх.
Е.Утааны хийн стандарт (Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга МNS 5457:2005 )-ыг хангасан байх.

 ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ДАРААХЬ ҮҮРГИЙГ ХҮЛЭЭНЭ
А.Нийслэлийн Агаарын чанарын алба болон дүүрэг хорооны байгаль орчин хариуцсан ажилтан нь зуухны бүртгэлийн хуудас болон харилцан зөвшилцөх санамж бичгийг холбогдох аж ахуй нэгж байгууллага тарааж бөглүүлэнэ.
Б.Нийслэлийн Агаарын чанарын албанаас зуухны галчийн сургалтыг зохион байгуулж хамрагдсан хүмүүст батламж олгоно.
С.Нийслэлийн Засаг даргаас дээрх шаардлага хангасан зуухны ашиглах зөвшөөрөл олгох болон сунгалтыг хийнэ.
Д.Шаардлагатай гэж үзвэл НАЧА-ны мэргэжилтэн утааны хийн шинжилгээг хийнэ.
Е.Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн нь ялгарлын стандартын шаардлага хангаагүй зуухыг сайжруулах шаардлагыг тухай эрхлэгч нарт өгнө.
Дараахь торгуулийн арга хэмжээг авна.Үүнд:
А.Ялгарлын стандартын шаардлага хангаагүй болон зуух ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд “ Агаарын тухай” хуулийн дагуу мөнгөн торгуулийг ноогдуулна.
В.Хяналтаар ялгарлын стандартаас хэтэрсэн болох нь батлагдсан тохиолдолд НАЧА-ны мэргэжилтний шаардлагад тулгуурлан сайжруулах төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгоно.
С. Ялгарлын стандартын шаардлага хангаагүй болон ашиглах зөвшөөрөлгүй зуух ажиллуулсан тохиолдолд зуухны үйл ажиллагаа эрхлэгч нарыг олон нийтэд зарлан мэдээлнэ.
Д.Тухайн гаргасан зөрчил нь хор нөлөө бүхий ноцтой байгаа нь батлагдсан тохиолдолд үйл ажиллагааг зогсоох болон зуух ашиглах зөвшөөрлийг нь хурааж авах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авна.
Зуухны ашиглалтыг хариуцсан аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн удирдлагуудад хандаж хэлэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ойлгон хүлээн авч, зуухны бүртгэл, хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллаж агаарын бохирдлыг бууруулахад та бүхэн тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.


Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here