-2020 гэхэд Улаанбаатар хот метротой болно

Л.Нармандах
2011-11-25 12:51:41
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийтийн тээврийн салбарын үйлчилгээг сайжруулах асуудал Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болсныг иргэдээс авсан санал асуулга харуулж байна гэж Жайка төслийн удирдагч Нагая хэлэв. Тэрбээр хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин бусад хэсгээрээ ил явах метро зохимжтой гэдгийг зураг дээр үзүүллээ. Хотын төв хэсгийн зогсоолууд дээр үйлчилгээний цогцолборыг газар доогуур байгуулахаар төлөвлөлт хийсэн байв. Хөрөнгө оруулалтын судалгааг хийж үзэхэд PPP буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр метро барих нь зүйтэй гэж Жайкагийнхан үзэж байна. Төсөл 2 хэсгээс бүрдэх ба дэд бүтэц нь Засгийн газар, төрийн өмч байх ёстой. Харин тээврийн хэрэгсэл нь хувийн хэвшил түрээс төлөх байдлаар ашиглаж болох юм гэж үзжээ. Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл 6 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой гэнэ. Өөрөөр хэлбэл 2020 он гэхэд метротой болчихно гэсэн үг. Судалгааны багийнхан 2013 он хүртэл бэлтгэл ажлаа хийгээд 2014 оноос дэд бүтцийн барилгын ажил эхлэх учиртайг танилцуулав. Метро өндөр өртөгтэй босох нь тодорхой учраас нийтийн тээврийн хэрэгслийн хүчин чадлыг тооцоолсон байна. 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш байх ёстой гэж хэллээ.
Энэ танилцуулгын дараа Италийн ItalFERR, SALCEF, Salini Costruttori, Ancalso STS групп компанийнхан өөрсдийн бэлдсэн судалгаагаа тайлбарлав. Тус групп нийтийн тээврийн салбарт мэргэшжээ. . Копенгаген, Хорват, Милан зэрэг европын томоохон хотуудад энэ төслөө хэрэгжүүлсэн гэв. Тэд хямд зардлаар иж бүрэн нийтийн тээврийн шинэчлэл санал болгож байна. Баруунаас зүүн тийш хэвтээ тэнхлэгт метро, хотын төв хэсэгт трам хэмээх төмөр замыг түшиглэсэн тээвэр, мөн цагт 1000-1500 хүн тээвэрлэх тусгай замын автобус Улаанбаатарт тохиромжтой гэв үзэв. Италичуудын хувьд нийтийн тээвэрт дэд бүтцийн асуудлыг шийдэхдээ одоо байгаа дэд бүтцийг ашигласнаар зардал хямд тусна гэж тодорхойлов. Нийслэл дундуур тавигдсан төмөр замын шугмыг хангалттай өргөтгөх боломж харагдаж байна гэлээ. Жайкатай судалгааны хувьд зарчим ерөнхийдөө адил. Ялгарах зүйл нь хямд зардлаас гадна хугацааны хувьд 3-5 жилийн дараа Улаанбаатарыг метротой болгочихно гэсэн судалгаа байв.
Дээрхи мэдээллийн дараа Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр үгээ хэлэв. Урьсан зочдынхоо сонирхолтой судалгаануудад талархал илэрхийлээд цаашдаа яг энэ асуудлаар олон удаа уулзаж ярилцахаа амлав. Үнэхээр нийслэлд нэн түрүүнд шийдвэрлэх асуудал нийтийн тээвэр болоод байна. Ялангуяа метро барих шаардлага байна. Италичуудын судалгаатай нийлээд 5 судалгаа бидэнд ирлээ. Эндээс хамгийн сайн хувилбарыг сонгох болно гэдгээ илэрхийлэв.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here