-Агаар шүүгчийг 20000 км яваад солих ёстой

Л.Нармандах
2012-02-06 02:00:09
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Дизель хөдөлгүүрийн түлшний шүүр
Түлшний шүүр нь түлш цацах системд бохир зүйл, механик хольц болон ус орохоос урьдчилан сэргийлнэ. Түлш цацах систем бохирдож, бөглөрвөл хөдөлгүүрийн ажиллагаа доголдож, ноцтой эвдрэлд хүрч болно. Шүүр бохирдоход түлш түүгээр чөлөөтэй нэвтэрч чадахгүйд хүрдэг. Түлшний шүүр нь ихэнхдээ шүүх элементээс гадна ус тунгаагууртай байдаг. Тунгаагуур нь тунасан усыг юүлэх бөглөөтэй байх бөгөөд энэ бөглөө нь тосны шүүрний доор байрлана. Тунасан усыг хагас жилд нэг удаа юм уу эсвэл 10000 км бүрд юүлнэ. Харин намрын улирал эхлэхэд гүйлт харгалзахгүйгээр тунасан усыг юүлж байгаарай. Хэрэв таны автомашины хянах самбарт "түлшиндус орсон" (water in fuel) гэсэн дохиоллын гэрэл байдаг бол уг гэрлийг асах үед усыг юүлж байх хэрэгтэй. Усыг юүлж авахдаа түлшний шүүрэн доор сав байрлуулж, бөглөөг тайлж цэвэр түлш гартал нь гоожуулна.

Түлшний шүүрийг үйлдвэрээс тогтоосон хугацаанд буюу гол төлөв 30000 км явсны дараа солино. Түлшний шүүрийг солих арга олон янз байдаг тул ашиглалтын зааврыг нь үзээрэй.

-Түлш дамжуулах хоолойнуудыг салгана.
Энэ үед түлш гоожиж асгарна гэдгийг тооцоорой. Буцааж зөв холбохын тулд хаанаас нь салгаж авснаа сайтар тогтоож аваарай.

-Шүүрийг солих үед түлшний системд агаар ордог тул түүнийг гаргах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд түлшний шүүрэн дээрх шахуургын товчлуур эсвэл түлш ирэх хоолой дээрх резин аягыг ашиглаарай.

Тоосны шүүр
Зарим автомашинд агааржуулах болон халаах системээр орох агаарыг шороо тоосноос цэвэрлэх шүүр байдаг. Тоосны шүүрний хэлбэр хэмжээ нь янз бүр байдаг бөгөөд түүнийг авахын тулд ихэвчлэн хянах самбарын арыг онгойлгох шаардлага гардаг. Тоосны шүүрийг үйлдвэрээс заасан хугацаанд ихэвчлэн 30000 км гүйлт бүрийн дараа буюу хоёр жилд нэг удаа солино. Энэ шүүр бохирдсон үед үлээлт муудаж, ялангуяа хүйтний улиралд дулаацуулах систем муу ажилладаг бөгөөд үүнээс болж эвдрэлийн шалтгааныг өөр зүйлээс хайж, нэмэлт ажил үүсгэдгийг анхаар.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here