-Агаар дахь утаа, зарим хортой хийг багасгах асуудлаар эрдэмтэд санал солилцов

Л.Нармандах
2012-04-02 01:56:38
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Уулзалт ярилцлагад Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, Монгол улсын их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль болон холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцов. Агаарт нэгэнт гарсан утаа, хүлэмжийн хий, агаар бохирдуулагч бусад хийг арилгах, сарниулах, шингээх шинжлэх ухааны үндэслэл, техник, технологийн шийдэл, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой зарим арга зам, технологиудыг тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго байв.

Уулзалтаар эрдэмтэд, судлаачид дараах чиглэлийн асуудлуудаар санал солилцов. Үүнд:

• Агаарын бохирдол, утаа, хүлэмжийн хий үүсэх шалтгаан, эх үүсвэр ба түүнийг арилгах боломж, арга зам

• Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсэх орчин зүйн болон уур амьсгалын нөхцөл, инверсийн давхарга

• Хот орчмын инверсийн давхаргыг задлах, газар орчмын турбулентийн солилцоог нэмэгдүүлэх, албадан өдөөх боломж, арга зам

• Түлшний шаталтын явцад агаарт ялгарсан утаа, хүлэмжийн хийг арилгах, багасгах боломж арга зам

Уулзалтад оролцогсод дээрх асуудлаар санал бодол, дүгнэлтээ идэвхтэй илэрхийлж, уг асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухаан, технологийн зарим тодорхой шийдлийг санал болгон, тэдгээрийг туршиж хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тухайлбал, нарны гэрэл хуримтлуулах, нэмэлт халалт бий болгох замаар газрын гадарга болон агаарын хэт хөрсөн доод хэсгийг халааж, агаарын солилцоог өдөөх, нэмэгдүүлэх, улмаар инверсийн давхаргыг задлах боломжтойг эрдэмтэд илэрхийллээ. Мөн агаар дахь утаа, бусад хүлэмжийн хийг барих, шингээх, тэдгээрийн хортой хэсгийг арилгах шинжлэх ухааны арга байж болох талаар санал солилцов.

П.Наран

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here