Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллана

Л.Нармандах
2013-09-23 12:35:31
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэлээд ажил хийж энэ онд гэхэд гэр хорооллын өрхүүдийн зуухыг солих ажлыг дуусгаж байна. Үлдсэн 45 мянган айлын зуухыг сольсноор энэ ажил шувтрах юм. Зуух солих ажил амжилттай хэрэгжиж байгаа боловч ТЭЦ-II амлалтаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж түлш солих ажилд хүндрэл бэрхшээл учирч буй. Нийслэлд жилд 500 гаруй мянган тонн шахмал түлш хэрэгтэй байдаг. Үүнээс 210 мянган тонныг ТЭЦ-II үйлдвэрлэхээр амласан ч хэрэгжүүлж чадаагүй байна. Ийм бэрхшээл байгаа боловч өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц дэвшил гарсан.

 Үүний зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийн гэрийг дулаалах, авто машинаас үүсч байгаа агаарын бохирдлыг багасгах чиглэлээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хийж байгаа ажлуудаас тус хорооны дарга П.Цагаан танилцууллаа.
Агаарын бохирдолтой нийгмээрээ тэмцээд эхэлбэл бүтнэ гэдгийг энэ үеэр онцоллоо. “Улс орнуудын туршлагыг харахад төр, засгийн зүгээс хийж байгаа ажлуудыг амжилттай болгоход ард иргэдийн оролцоо, мэдээ мэдээллээр иргэдийг хангах ажил чухал байдаг” гээд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тэднийг мэдээллээр хангах чиглэлээр эхний ээлжинд МҮОНТ, МҮОНР, UBS телевизтэй хамтран ажиллах саналтай байгаагаа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан танилцууллаа. МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир, UBS телевизийн захирал Л.Балхжав нар саналыг хүлээн авч хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here