“Амгалан Дулааны станц” ирэх 10 дугаар сард ашиглалтанд орно

Л.Нармандах
2015-07-31 11:52:33
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

“Амгалан Дулааны станц” ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын төв хэсэг болон зүүн хэсгийн 13, 14, 15-р хорооллын дулаан хангамжийн асуудал шийдэгдэх юм. Ингэснээр хотын бусад хэсгийн дулаан хангамжид ачаалах асуудал тулгарахгүй байх давуу талтай. Тодруулбал, 20,000 айл өрхийн 250 орон сууцны дулаан хангамжийн нөхцөл сайжирч, шинээр ашиглалтанд орох 40,000 айл өрх, 500 орон сууц дулаанаар хангагдахаас гадна тухайн бүсдэх 90 шахам нам даралтын халаалтын зуух байхгүй болно.

 

Монгол Улсын засгийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд одоо байгаа нөхцлөл байдал дээрээ хэрэгцээ шаардлагаа яаж хангах вэ гэдэг дээр шат дараалсан арга хэмжээ авсан. Дулааны ТЭЦ-3 дээр 50, мөн ТЭЦ-4 дээр 123 МВт-ын өргөтгөл хийсэн. Харн өнөөдөр 348 МВт-ын хүчин чадалтай “Амгалан Дулааны станц”-ыг ашиглалтанд оруулахад бэлэн болж байна.

Үлдсэн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох асуудлыг засгийн газар бүрэн шийдвэрлэсэн. Хөгжлийн банкаар дамжуулан уг санхүүжилтийг шилжүүлэх ажил үлдлээ.

Одоогоор үндсэн хоёр зуухны дотоод хатаалга хийгдэж байна, 8 дугаар сард гурав дахь зуухны ажил бүрэн дуусна. Өнөөдөр станцын гол ажлуудыг гүйцэтгэж дууссан, нийт 98 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Станц ажиллаж эхэлснээр хотын зүүн хэсгийн дулаан хангамж бүрэн сайжирна. Нүүрсний тээвэрлэлт, хангамжийн асуудал шийдэгдэн “Багануур”, “Шивээ Овоо”-гийн нүүрсийг галлагаанд хэрэглэнэ.

Эх сурвалж: www.barilga.mn

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here