Нүүрснээс метан хий гаргах анхны туршилтын үйлдвэр нээлээ

Л.Нармандах
2015-08-19 08:41:22
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Метан хий чанарын хувьд өөр өөр байдаг. Байгалийн хийгээс чанараар муу байх нь элбэг. Байгалийн хийн метаны агууламж 90 хувьтай байдаг бол Таван толгойн метан хийн агууламж 93 хүртэлх хувь буюу чанарын хувьд хэрэглээнд нэвтрэхэд хангалттай чанартай байж магадгүй төлөв харагдаж байгаа.

Гурван компани хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. “Korea Gas” корпораци үйлдвэрийг хариуцан ажиллаж байгаа бол “Элгэн” компани өрөмдлөгийг хийж гүйцэтгэж байгаа юм. Туршилтын үйлдвэрийн үр дүн хагас жилийн дараагаас гарч эхэлэхээс гадна талууд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Хэрэв туршилт амжилттай болвол метан хийгээр ажилладаг цахилгаан станц байгуулахаас гадна иргэдийн хэрэглээг хангах боломжтой. Метан хийн илчлэг чанараараа нүүрснээс 2.5 их байдаг төдийгүй 98 хувийн шаталттай учир Улаанбаатар хотын агаарын бохирдолтыг шийдэх нэг гарц байж болно гэж “Эрдэнэс Таван Толгой” компани үзэж байна. Метаны хийн нөөц Таван толгой ордоос гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас илэрч, МАК компани ашиглахаар судалгаа хийж байгаа юм байна.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here