Магадлан итгэмжлэх ажил

n.news
2019-04-03 01:03:54
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Засаг даргын А/805 захирамжийг үндэслэн Ногоон хөгжил, агаарын бохирдлын  асуудал хариуцсан орлогчоор батлуулсан удирдамжийн дагуу 2018-2019 оны агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрийг магадлан итгэмжлэх, хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Усны тухай”, “Газрын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” , “Эрчим хүчний тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, журам, стандарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хаягдал утааны хийн хэмжилт хийж магадлан итгэмжилж, стандарт хангахгүй зуухнуудыг шинэчлүүлэх санал, дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлж ажиллана.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here