“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулна.

n.news
2019-04-04 03:25:23
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа, шинжилгээнд суурилсан шинэ санал санаачилга, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээний /төсөл хөтөлбөр/-ийн мэдээлэл солилцох, танилцуулах, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, ажлын санал боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Тэргүүлэгчдэд танилцуулах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Хангарди ордны 14 давхарт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-314876 утас лавлана уу.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here