"Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журам"-ын төсөлд санал авч байна.

Л.Нармандах
2019-04-04 03:56:03
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Монгол Улсын Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэх, түүхий нүүрсийг тээвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон түүхий нүүрсийг тээвэрлэхэд зарлагын баримтыг үндэслэн эрхийн бичиг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор боловсруулсан журмын төсөлд санал авч байна.

АВТОТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООГООР ТҮҮХИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭН НЭВТРҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж,  Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад буюу нийслэлийн 6 (Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй) дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг  2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  хориглосон.

Энэхүү тогтоолоор зөвхөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бөгөөд  нийслэлийн нутаг дэсгэрээр түүхий нүүрсийг тээвэрлэх, дамжин өнгөрөхүүлэх талаар зохицуулалт хийгдээгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.3, 20.1.7 дах заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор түүхий нүүрс тээвэрлэн, нэвтрүүлэх журам гаргах шаардлагатай байна.

Энэхүү журмаар  нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг мөрдүүлэх, түүхий нүүрсийг тээвэрлэн, нэвтрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих,  оролцогч талуудын чиг үүргийг тогтоох үйл ажиллагааг зохицуулах юм.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876, 11-318551 дугаар руу залган холбогдох саналаа өгнө үү.

Журмын төслийг ЭНДЭЭС татаж үзнэ үү.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here