"Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам"-ын төсөлд санал авч байна.

Л.Нармандах
2019-04-24 03:58:04
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХ ТАНИЛЦУУЛГА

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж тус заасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 дүгээр тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг баталсан. Энэхүү журмаар агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсээр тогтоож тэдгээрийн тус бүрт оршин сууж буй өрх болоод хорооны тоог зааж өгсөн. Гэтэл агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхийн тоо жил бүр өөрчлөгдөхийн зэрэгцээгээр цаашид хороодын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор зарим хороог хуваах нөхцөл байдал үүсээд байна. Мөн нөгөөтэйгүүр жил бүр нийслэлийн алслагдсан 3 (Налайх, Багануур, Багахангай) дүүргээс агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах хүсэлтийг гаргадаг.

Журмын төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлыг бууруулах оролцоонд үзүүлэх урамшуулал олгох зохицуулалтыг нэмэлтээр орууллаа. Үүнд:

  1. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, 16 дугаар зүйл Албан татвараас чөлөөлөх орлого

 16.1.15.албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх

            18.4.Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.

Энэхүү журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох үйл ажиллагааг зохицуулах юм.

Тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876, 11-318551 дугаар руу залган холбогдох саналаа өгнө үү.

Журмын төслийг ЭНДЭЭС татаж үзнэ үү.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here