САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

n.news
2019-05-24 05:30:28
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор  2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад  нийслэлийн   төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд сайжруулсан хатуу түлш нөөцлөх, борлуулах сүлжээг байгуулах, иргэн, хуулийн этгээдийг түүгээр тасралтгүй хангах талаар төлөвлөгөө гарган, зохион байгуулалттай ажиллах талаар төрийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөх хэлэлцүүлгийг Агаар, Орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал зохион байгууллаа.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here