ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛИЙГ ХАНГАХ“ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ СЕМИНАР БОЛЛОО.

n.news
2019-06-03 06:27:29
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

МУ-ын Засгийн  газрын  2018 оны 02 дугаар сарын  28-нд баталсан “Түүхий  нүүрс  хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-наас хэрэгжиж  эхэлсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Таван Толгой Түлш” ХХК-тай хамтран “Түлшээ нөөцөлье” сургалт семинарыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.

  “Түлшээ нөөцөлье” уулзалт, семинарын зорилго нь 2019-2020 оны өвлийн улиралд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гэр хороололд амьдардаг ажилтан албан хаагчдыг 6-7 дугаар саруудад түлшээ нөөцлөж, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжихийг уриалсан.                             

 Тус уулзалт, семинараар дүүрэг, хороодын Засаг дарга болон боловсрол, эрүүл мэндийн салбар төвүүдийн дарга, удирдлагуудад Засгийн газрын  62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, нөөцлөлт, хүртээмжийг нэмэгдүүлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Бат-оюун, сайжруулсан түлшний чанар, нөөц, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын цэгийн талаар “Таван толгой түлш” ХХК-ны борлуулалт маркетингийн дарга Д.Миня танилцуулж, санал  солилцлоо.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here