“ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа

n.news
2019-06-04 01:32:18
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

                                   “ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” СЭДЭВТ  УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ  БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ                                            ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

 

Улаанбаатар хот                                                                                                                           2019 оны 06 дугаар сарын 04

 

  1. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “түүхий  нүүрс  хэрэглэхийг  хориглох тухай”  62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус тогтоолоор сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт, түлгээлт борлуулалт, нөөцлөлтийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

Энэхүү тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагууд дараах  шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:

  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Засгийн газрын “Түүхий нүүрс хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулснаар НИТХ-ын хуралдааны 06 дугаарт тэмдэглэлээр “Төрийн албан хаагчдад сайжруулсан түлшийг дараа төлбөр хийх нөхцлөөр олгох асуудлыг судлан танилцуулах”-ыг үүрэг болгосон.
  • Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Түлшээ нөөцөлье” уулзалт, хэлэлцүүлэг нийслэлийн төвийн 6 дүүрэгт зохион байгуулах ажлын удирдамжийг баталсан.
  1. Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго

“Түлшээ нөөцөлье” уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдыг зуны улиралд түлшээ нөөцлөх, иргэд, олон нийтийг сайжруулсан түлш хэрэглэхэд манлайлан оролцох, уриалах мөн түүхий нүүрс хориглох тухай Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад оршино.

  1. Зохион байгуулсан газар

            “Түлшээ нөөцөлье” сэдэвт  уулзалт, хэлэлцүүлгийг  2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны Чуулганы танхимд зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэг дараах үе шаттай зохион байгууллагдлаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт байгууллагуудын удирдлагуудад хандан төрийн бодлогыг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг уриаллаа.
  • Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар  танилцуулга хийсэн.
  • “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын баталгаа, хадгалах горим, борлуулалт түгээлтийн, нэгжийн үнэ (1тонн түлшний үнэ 150,0 мянган төгрөг)-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

  

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн засаг захиргааны нэгж болон орон нутгийн өмчит 28 байгууллага, 25 хороо, 34 цэцэрлэг, 21 сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Байгууллагуудын жагсаалт, тэдгээрийн хэлэлцүүлэгт оролцсон байдал

       Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд тавигдсан нийтлэг асуултууд:

  1. Сайжруулсан түлш худалдах, худалдан авах гэрээг хэнтэй хэрхэн байгуулах;
  2. Сайжруулсан түлш худалдах, худалдан авах гэрээ хийхэд түлш эцсийн хэрэглэгчид хүргэж өгөх тухай;
  3. Түлш хэрхэн хадгалах тухай;
  4. Түлшний асалт, илчлэг, чанарын талаар;
  5. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага, урамшуулалын талаар;
  6. Сайжруулсан түлш худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгдэх түлшний савалгааны тухай;
  7. Сайжруулсан түлшний чанарт ямар байгууллага хяналт тавих тухай;
  8. Түлшний үнийн хувьд 6 дугаар сард авах, 9 дүгээр сард авахад ялгаа байх эсэх г.м. нийтлэг асуултууд тавигдсан.

 

 4.Дүгнэлт

    1. Байгууллагууд албан хаагчдаа сайжруулсан түлшийг дараа төлбөрт нөхцлөөр хангах зорилгоор албан хаагчдийн                         судалгааг гарган, “Сайжруулсан түлш худалдах, худалдан авах” гэрээг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраар                             дамжуулахгүйгээр “Таван толгой түлш” ХХК-тай шууд байгуулах;

    2.  “Сайжруулсан түлш худалдах, худалдан авах” гэрээг 2019 оны 06 дугаар сард багтаан байгуулах;

    3. Гэрээгээр нийлүүлэгдэх түлш 0,8-1 тоннын хэмжээтэй, чийг нэвтрүүлэхгүй байх зориулалтын савалгаатай байх бөгөөд                  эцсийн хэрэглэгчийн гэрийн хаягт хүргэх;

  1. Түлшний чанар (асалт, илчлэг, бат бөх г.м.), хадгалах нөхцлийн талаар хэрэглэгчийн өмнө “Таван толгой түлш” ХХК хариуцах;
  2. Тогтсон хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сард багтаан гэрээ байгуулсан нөхцөлд хэрэглэгчидэд үнэгүй хүргэж өгөх.

Анхаарах асуудал, санал зөвлөмж:

  1. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэдэд тавигдах үндсэн шаардлага нь түлш хадгалах битүү байх, урамшуулалын хувьд тодорхой шийдвэр гараагүй байна. (Засгийн газрын 62 дугаар тогтоолд түлшний үнэ түүхий нүүрсний үнээс хэтрэхгүй байх үндсэн шаардлагатай. “Таван толгой түлш” ХХК-ийн 1 тонн сайжруулсан түлшний өртөг 149500 төгрөг байна.) Иймд түлш борлуулах хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд олгох түлш борлуулалтын урамшуулалын асуудлыг шийдвэрлэх;
  2. Автозамын дагуу түлш борлуулах цэг байгуулсан тохиолдолд замын хөдөлгөөний түгжрэл үүсгэхгүй байх нөхцлийг анхаарах өөрөөр хэлбэл түлш ачиж, буулгах зогсоолын асуудал шийдсэн байх;
  3. Орон нутгийн өмчит байгууллагуудын зуны улиралд ашиглагдахгүй битүү агуулахуудад түлш нөөцлөх бол түлш хадгалах, хамгаалах зардлын асуудлыг шийдвэрлэх;
  4. Сайжруулсан түлшний чанарт борлуулалтын цэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар тогтмол хяналт тавьж ажиллах;
  5. Төрийн байгууллагуудтай байгуулсан “Сайжруулсан түлш худалдах, худалдан авах” гэрээний явц, гүйцэтгэлд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хяналт тавьж ажиллах;
  6. Зуны улиралд аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагдыг дараа төлбөрт нөхцлөөр сайжруулсан түлшээр хангах ажлыг уриалах, зохион байгуулах.

 

                                     НАБТГ-ын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтэс

                                                                                  ---о0о---

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here