ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

n.news
2019-06-06 04:07:55
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан  дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглоогүй бөгөөд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй 2019 оны 06  дугаар сарын 04-ний өдөр мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан.

Тус хорооны иргэдээс түүхий нүүрсний үнэ, тээвэрлэлт, борлуулалтын өртгийг хэрхэн зохицуулах талаар ярилцаж, цаашид хороод иргэдийг  мэдээллээр хангаж хамтран ажиллахаар боллоо. 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here