“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” (3-р үе шат)-ийн Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан боллоо.

n.news
2019-06-11 03:54:45
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Японы  олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас техникийн туслалцаагаар  Нийслэлийн  Засаг  даргын Тамгын  газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын агаарын  бохирдлын  хяналтын чадавхыг бэхжүүлэх  төсөл” (3-р үе шат)-ийн  Хамтарсан  зохицуулах  хорооны  2 дугаар  хуралдаан 2019 оны 06  дугаар сарын  07-ны өдөр Хангарди ордны  хурлын  танхимд  боллоо.

Хуралдаанд   төсөлд  хамтран  ажиллаж байгаа  төрийн  захиргааны  төв  болон нутгийн  захиргааны  байгууллагууд, Япон улсаас  Монгол улсад  суугаа  элчин сайдын яам, ЖАЙКА  олон улсын  байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Азийн  хөгжлийн банкны  Монгол дахь суурин  төлөөлөгчийн газар, НҮБ-ын  Хүүхдийн сангийн  Монгол  дахь  суурин төлөөлөгчийн  газар зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал хуралдааныг удирдан явууллаа.

 Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын агаарын  бохирдлын  хяналтын чадавхыг бэхжүүлэх  төсөл” (3-р үе шат)-ийн хэрэгжилтийн явцын  танилцуулгыг Төслийн багаас танилцуулж,  төслийн  хэрэгжилтэд тулгарч буй  асуудал,  түүнийг  шийдвэрлэх  арга зам,  төслийн  үйл ажиллагааны  төлөвлөгөөнд  шаардлагатай агуулгын өөрчлөлт хийх талаар хөндөн ярилцлаа. Цаашид  төслийн  хэрэгжилтийг  явц, үр  дүнг дээшлүүлэхэд  холбогдох газрууд саналаа өгч, нэгтгэн Хамтарсан  зохицуулах  хорооны  3 дугаар  хуралдаанаас өмнө танилцуулахаар боллоо.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here