НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

ОРЛОГЧ ДАРГА-1

Хэлтэс, нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах, газрын даргыг мэдээллээр хангах, орлох;

Албан тушаалын тодорхойлолт

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС- 6 /хүн/

  1. Захиргааны хэлтсийн дарга (1): Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хүний нөөцийн бодлого, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль хяналтын байгууллагад төлөөлөх, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хяналт шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг газар болон хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Төлөвлөгөө, гүйцэтгэл, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зорилтын шалгуур үзүүлэлт бүрээр оновчтой төлөвлөх, биелэлт, тайлан мэдээг гаргах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Сургалт, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэх, хууль тогтоомжийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Архив, бичиг хэргийн эрхлэгч (1): Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд мөрдөн ажиллаж баримт бичгийн эргэлт, эмх цэгц, шуурхай байдлыг бүрэн хариуцан ажлын үр дүг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС - 23 /хүн/

  1. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга (1): Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, санал өгөх, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Гэр хорооллоос үүдэлтэй агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд жил бүр зохион байгуулах, Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн дулаалга, шинэ дэвшилтэт технологи зэрэг агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө өгөхүйц бүтээгдэхүүнийг турших, үр дүнг тайлагнах, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хэсэгчилсэн дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа халаалтын зуухыг магадлан итгэмжлэх ажлын хэрэгжилтийг хангах, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хий, сайжруулсан түлшээр халаах ажлын тооцоог гаргах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг сайжруулсан түлшээр хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, тээвэрлэлт борлуулалтын нэгдсэн системийг жигдрүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын  өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Авто тээврийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (1): Автотээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах арга хэмжээний тооцоо судалгаа гаргаж, санал боловсруулах, тайлагнах, агаар бохирдуулагч эх үүсвэрийн жил бүрийн бүртгэл тооллогын дүнд үндэслэн мэдээллийн сан бүрдүүлэн, эх үүсвэр бүрийн бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээг тооцоолох чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын  өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Агаарын бохирдлын нөлөөлөл, тархалтын загварчлал хариуцсан мэргэжилтэн (1): Агаар бохирдуулагч эх үүсвэрийн жил бүрийн бүртгэл тооллогын дүнд үндэслэн мэдээллийн сан бүрдүүлэн, эх үүсвэр бүрийн бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээг тооцоолох чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн (1): Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, дэвшилтэт технологийг судлах, турших, үр дүнг тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Төлөвлөлт, гүйцэтгэл, тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэн (1): Байгууллагын төсвийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв санхүүгийн судалгаа, үнэлгээг хариуцах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Диспетчер (15): Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрээс дундын агуулах болон борлуулалтын цэг,  дундын агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түгээх, тээвэрлэлтэд хяналт тавьж, түлшний өдөр тутмын мэдээг нягтлах, нэгтгэх, холбогдох диспетчерүүдээс мэдээ авах, удирдлагыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж,  ажлын үр дүнг  хэлтсийн даргын  өмнө хариуцна.

АГААРЫН ЧАНАР, ХЯНАЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС - 8 /хүн/

  1. Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга (1): Агаарын бохирдлын дүн шинжилгээ хийх, бүх төрлийн хэмжилт, хэмжилтийн лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, агаар бохирдуулагч эх үүсвэрүүд болон орчны агаарын хэмжилт хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Авто тээврийн хэрэгслээс гаралтай агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын агаарын чанарт нөлөөлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, суурин болон хөдөлгөөнт станцаар орчны агаарын чанарт хэмжилт хийх ажлыг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

 Албан тушаалын тодорхойлолт

  1. Агаарын чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын чанарыг тодорхойлох, агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэрээс бусад /ДЦС, УХЗ, ахуйн хэрэглээний гэх мэт/ эх үүсвэрүүдэд хяналт, хэмжилт хийх ажлыг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Агаар бохирдуулах суурин эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн (1): Хэмжилтийн багаж хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл, тохиргооны асуудлыг хариуцах, агаар орчны дүн шинжилгээ, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Оператор, техникч (3): Явуулын хөдөлгөөнт станц болон албаны машиныг жолоодож, хэмжилт хийх чиг үүргийг хэрэгжилүүлж, ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна..

 

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here